01
Мэдээллийн аюулгүй байдлын шалгалт
Сүлжээ, систем, вэб болон мобайл аппликейшний эмзэг байдлын үнэлгээ, нэвтрэлтийн шалгалт. Кибер халдлагаас урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулна. Давтан шалгалтыг үнэгүй гүйцэтгэж өгнө.
“Инфо Сек Плас” ХХК
Чанартай · Найдвартай · Мэргэжлийн
Байгууллагын тань кибер эрсдэлийг тодорхойлж, бууруулах, кибер халдлагаас хамгаалахад туслах мэргэжлийн баг.
2022 онд үүсгэн байгуулагдсан бид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад кибер аюулгүй байдлын зургаан чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна.
6
үйлчилгээний чиглэл
8
үндсэн мэргэжилтэн
Бүтэн цагаар ажилладаг үндсэн баг болон гэрээт зөвлөх мэргэжилтнүүд.
Монгол Улсад болон гадаадад хэрэгжсэн, хэрэгжиж буй төслүүдийн туршлага.
Доктор, магистр, бакалаврын зэрэгтэй; CISSP, CISA, CEH, OSWE, ISO/IEC 27001 Lead Auditor гэрчилгээтэй.
ISO/IEC 27000 бүл стандарт, NIST хүрээ, COBIT, CIS v8, PTES, OWASP, OCTAVE, FAIR.
Бид дэлхийн түвшинд өрсөлдөхүйц кибер аюулгүй байдлын үйлчилгээг санал болгож, харилцагч байгууллагуудынхаа үнэ цэнийг өсгөх, аюулгүй байдлыг хангах замаар салбарын тэргүүлэгч байгууллага болоход бидний эрхэм зорилго оршино.





Үндсэн багт CISSP, CISA, CEH, OSWE, ISO/IEC 27001 Lead Auditor зэрэг гэрчилгээтэй, 10 гаруй жилийн туршлагатай 8 мэргэжилтэн ажилладаг. Баг нь Итали, Канад, Солонгос, Монгол улсад доктор болон магистр, бакалаврын зэрэг хамгаалсан мэргэжилтнүүдээс бүрдэнэ.
Багийн гишүүд Оксфордын их сургууль, Италийн Трэнто хотын их сургууль, Италийн үндэсний судалгааны төв, Европын холбооны төслүүд, БНСУ-ын судалгааны төв, Монголбанк, Мобиком, Юнител, Оюу толгой зэрэг байгууллагад ажиллаж байсан туршлагатай.

МУИС-д багш, Италийн үндэсний судалгааны төв болон Оксфордын их сургуульд судлаачаар ажиллаж байгаад 2022 онд эх орондоо ирж Инфо Сек Плас-ыг үүсгэн байгуулсан. Кибер эрсдэлийн үнэлгээ, судалгаа, сүлжээ, зөвлөх үйлчилгээгээр мэргэшсэн.

2012 онд МУИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийг төгссөн. 2022 онд Инфо Сек Плас-ыг хамтран үүсгэн байгуулсан. Мэдээллийн аюулгүй байдлын аудит, зөвлөх үйлчилгээгээр мэргэшсэн.
01
Сүлжээ, систем, вэб болон мобайл аппликейшний эмзэг байдлын үнэлгээ, нэвтрэлтийн шалгалт. Кибер халдлагаас урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулна. Давтан шалгалтыг үнэгүй гүйцэтгэж өгнө.
02
Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын стандарт, арга зүйд тулгуурлан байгууллагын мэдээллийн болон кибер аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж, үнэлнэ.
✓ ЦХИХХЯ-ны зөвшөөрөл · 2027.04.30 хүртэл
03
Хууль тогтоомж, журам, стандартад нийцэж буй эсэхийг тогтоох хараат бус аудит: нийцлийн аудит, МАБ-ын хяналтын аудит, МТ-ийн аудит, дотоод аудит. Хураангуй дүгнэлт, дэлгэрэнгүй зөвлөмж бүхий тайлан хүлээлгэн өгнө.
✓ ЦХИХХЯ-ны зөвшөөрөл · 2028.05.28 хүртэл
04
Байгууллагын хэрэгцээнд нийцсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах шийдлийг боловсруулах, турших, дасгал ажлыг явуулах болон сургана.
05
Монголын анхны bug bounty платформ. 190 гаруй бүртгэлтэй сайн дурын судлаач эмзэг байдлыг илрүүлэх бөгөөд та зөвхөн баталгаажсан үр дүнд төлбөр төлнө.
06
ISO/IEC 27001, NIST CSF, COBIT, CIS Controls хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ, сургалт, шийдэл боловсруулалт. Мөн мэдээллийн аюулгүй байдлын гэрээт мэргэжилтэн, судалгаа шинжилгээний үйлчилгээ.
Тайланг монгол, англи хэлээр, стандартад нийцүүлэн гаргана.
60+
харилцагчтай хамтран ажилласан
80+
төсөл гүйцэтгэсэн
8
түншлэл байгуулсан
85+
сургалт зохион байгуулсан
10+
онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагад үйлчилсэн
190+
сайн дурын судлаачийг Hawker.mn-д нэгтгэсэн
15+
тэмцээн, арга хэмжээнд оролцсон
95%
төслөө хугацаанд нь гүйцэтгэсэн